Украин эмэгтэй Японы миссийн тэмцээнд түрүүлсэн нь маргаан дэгдлээ

Японы гоо сайхныг тодорхойлох миссийн тэмцээнд Украин гаралтай модель түрүүлжээ. Шүүгчид үндэсний гоо сайхнаар гадаад төрхтэй хүн сонгосон асуудал нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна. Каролина Шийно нь Даваа гаригт “Miss Japan” тэмцээнд түрүүлсэн бөгөөд дэлхийн дахинд Японыг төлөөлөх үүрэг хүлэээн юм.

Олон нийт Ази царайтай хүн сонгоогүйд бухимдаж, улсын гоо сайхны хэмжүүрийг европ дүр төрхөөр тодорхойлж буйг шүүмжилжээ.

Каролина Шийно нь таван настайгаасаа хойш Нагоя хотод амьдарч байгаа ба Токио дахь “CNN”-д “Би Япон хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн” гэж ярьсан байна. Тэрбээр өөрийн дүр төрхөөсөө болж олон удаа “Япон хүн биш” гэж шүүмжлүүлж байсан бөгөөд тэмцээнд ялснаар бусдад үзэл бодлоо таниулж чадна гэж итгэжээ. Мөн “Бид өөр өөр үзэл суртал, гадна төрх бүрэлдсэн нийгэмд амьдарч байна. Намайг Япон хүн биш гэдэг ч би Япон хүн гэдгээ мэднэ. Тиймээс энэ тэмцээнд орж, ялсандаа үнэхээр баяртай байна” гэжээ.

Япон бол цагаачлалын түвшин харьцангуй бага, нэг угсаатны улс бөгөөд сүүлийн жилүүдэд хөгширч буй хүн амын цоорхойг нөхөхийн тулд илүү олон гадаадын оршин суугч, ажилчдыг эрх баригчид хүсч байна. Тус улс цагаачлалын талаарх хуучинсаг үзэл бодлоо шинэ болон залуу ажилчдын хэрэгцээтэй тэнцвэржүүлэхийн төлөө тэмцэж байсан.

Гэвч 2018 оны “Pew” судалгаагаар япончуудын 59 хувь нь гаднын цагаачид Японыг хүчирхэгжүүлнэ гэдэгт итгэж байсан нь тогтоогджээ.

Каролина Шийног шүүмжлэгчдээс гадна дэмжигчид “Х” платформ дээр мэтгэлцэж байна. Түүнийг бага наснаасаа Японд өсч, өв соёлоор нь өссөн тул Япон хүн гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзсэн байна. Мөн Япон бүсгүйчүүдээс илүү биеэ авч явж буй нь олон нийтэд үлгэр дуурайлал болно гэх хүмүүс ч байв. Өмнө нь Ариана Миямото үндэсний хэмжээний Японы миссийн титмийг хүртсэн анхны хоёр үндэстний оролцогч байжээ. Түүнээс хойш бараг 10 жилийн дараа Каролина Шийно ялагч болсон юм. Миямото 2015 оны “Ертөнцийн мисс” тэмцээнд Япон улсыг төлөөлөн оролцсон аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

access_time 2024-04-29 21:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt