Словакийн ерөнхий сайдад халдсан этгээдийг бүх насаар хориж магадгүй

Словакийн ерөнхий сайд Роберт Фиког таван удаа буудаж, амь насанд нь заналхийлсэн хэрэг өчигдөр /2024.05.15/ гарсан. Халдлага үйлдсэн этгээдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч Левице хотын 71 настай иргэн гэх мэдээлэл байна. Түүнийг бүх насаар нь хорьж магадгүй аж. Сэжигтэн өмнө нь засгийн газрын эсрэг жагсаалд оролцож байсан бөгөөд энэ удаагийн халдлагыг ганцаараа үйлдсэн гэж Словакийн Дотоод хэргийн сайд Матус Сутаж Эсток хэлэв.

Орон нутгийн хэвлэлүүдээр сэжигтэн этгээдийг зохиолч эсвэл улс төрийн идэвхтэн гэж тодорхойлж байна. Словакийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж буй идэвхтэний бичлэг өмнө нь цацагдаж байсан. Роберт Фикод халдсан сэжигтнийг тэрхүү бичлэгийн эзэн байж магадгүй гэж таамаглажээ.

Роберт Фикогийн биеийн байдал хагалгааны дараа харьцангуй тогтворжсон ч хүнд үе үргэлжилсээр байгааг эх сурвалж мэдээлжээ. Таван удаагийн буудалт түүний гэдэс болон гар тус газарт оносон байна.

Эх сурвалж: BBC

access_time 2024-05-17 10:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt