Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!

Өвдөг нь бидний араг ясны хамгийн чухал үеүдийн нэг билээ. Үүний ачаар л бид ажиллаж, гүйж, сууж өдөр тутмын хөдөлгөөнийг хийдэг шүү дээ. Өвдөгний үе нь хүний бие дэх 187 хэсэг гөлгөр зөөлөн бүрхүүлтэй үеийн доторх талбайгаар хамгийн том үе болно. Ерийн байдалд үений хөндийд 0,13-3,5 мл өнгөгүй, тунгалаг шингэн агуулагдаж байдгийг үений шингэн гэж нэрлэнэ. Тэр нь үений гадаргуугийн гөлгөр мөгөөрслөг эдэд тэжээл өгөх уян зөөлөн харимхай чанарыг нь хамгаалах үүрэгтэй байж үений хөдөлгөөн хийх, сунгах тахийлгах болгонд зөөлөн мөгөөрслөг бүтцээс тодорхой хэмжээний үений шингэн нэвчин гарч мөн шингэн орж байдаг, бас зарим онцгой байдалд тэр нь нэмэгдэх буюу хасагдах зэрэг өөрчлөлт гарах тал бий. Өвдөгний үе нь хүний биеийн хүнд даацын цорын ганц үе бөгөөд дунд чөмөг (тахилзуур) хийгээд шилбэ ясны холбох хэсэг тойг, өөхөн эд, шөрмөс, тал саран эд (хөдөлгөөн болон ачааллыг зөөлрүүлэх үүрэгтэй бүтэц) үеийн шингэн болон бусад холбох нийдсээс бүтсэн байдаг. Өвдөгний үе нь хүний насан туршийн аж амьдрал дахь бүхий л хөдөлгөөний үед гол тулах үүрэг гүйцэтгэж алхах, гишгэх, гүйх ,босох, суух бүхий л үйлийг голчлон гүйцэтгэдэг бөгөөд зөвхөн арагшаа хөдөлдөг цорын ганц хүнд даацын үе болно.

Хэрэглэгдэх зүйлс:
Өндөгний шар
2 цайны халбага давс
Уян боолт
Бэлтгэх арга:
Өндөгний шар дээрээ давсаа нэмээд сайтар хутгаж холино.

Хэрхэн ашиглах вэ?
Бэлтгэсэн зуурмагаа өвдөгнийхөө яг өвдөж буй хэсэг дээрээ тавиад уян боолтоор давхарлаж бооно.
2 цагийн турш байлгаад арчиж аваарай.
Өдөрт 4-өөс доошгүй тус аргаа хэрэглэнэ.
Үзүүлэх нөлөө:
Давс нь магнийн өндөр агууламжтай байдаг. Энэ нь арьсанд нөлөөлж үрэвслийг бууруулахад тусалдаг бөгөөд өвдөлтийг намдаадаг ажээ. Нөгөө талаас өндөгний шар нь бидний арьсыг эрдэс бодисын агууламжаар тэтгэж эд эс, шөрмөс, ясыг бэхжүүлдэг байна.

access_time 2018-06-13 21:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt