Эверестийн оргилд 29 удаа гарч, дээд амжилт тогтоов

Эверестийн оргилд Ням гаригт хоёр дээд амжилт тогтоосон үйл явдал боллоо. Балбын Шерпа буюу хөтөч Ками Рита түүхэндээ хамгийн олон удаа Эверестийн оргилд гарсан хүнээр тодорсон бол Британийн уулчин мөн адил дээд амжилт тогтоожээ.

Ками Рита Шерпа өдгөө 54 настай ба дэлхийн хамгийн өндөр уулын оргилд 29 дэх удаагаа гарсан. Тэрбээр 20 гаруй жил хөтөч хийж байгаа ба анх 1994 онд Эверестийн оргилд гарч байжээ. Тэр цагаас хойш бараг жил бүр оргилд гарсан бөгөөд мянга мянган авирагчдыг замчилсан. Шерпа Ням гаригт орон нутгийн цагаар 07:30 (GMT 1:45) орчимд 8,849 метрийн оргилд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Эверестийн баазаас инстаграмдаа 29 дэх удаагаа “дэлхийн оргилд гарах” оролдлого хийхээр эргэн ирсэн тухайгаа бичсэн. Шерпа инстаграм постдоо “Нэг хүний ажил, өөр эрэгтэй/эмэгтэйн мөрөөдөл” гэж бичжээ. Түүний гол өрсөлдөгч нь нутаг нэгт Пасанг Дава Шерпа ба “оргилд хамгийн их авирсан хүн” титмээ авахын тулд өнгөрсөн жил хоёр удаа Эверестийн оргилд гарсан байдаг.

Кентон Кул
Орон нутгийн эрх баригчид Ням гаригт Глостершир мужаас ирсэн Кентон Кул мөн адил Эверестийн оргилд гарсан гэж мэдэгдэв. Тэрбээр 18 дахь оргилдоо Эверестийг сонгон, авирсан нь дээд амжилт тогтоожээ. Кентон Кул уулын хөтөч мэргэжилтэй бөгөөд 2022 онд “Шерпагийн замналаар явсан үе олон бий” гэж ярьж байсан.

Лхакпа Шерпа бол Эверестийн оргилд хамгийн олон удаа авирсан эмэгтэй бөгөөд 2022 онд дэлхийн дээд амжилт тогтоосон 10 дахь авиралтыг нь санхүүжүүлсэн юм. Балбын засгийн газар энэ жил дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл үргэлжлэх хугацаанд 400 орчим ууланд авирах зөвшөөрөл олгосон байна. Бараг бүх уулчдыг орон нутгийн хөтөч дагалдаж, 800 орчим хүн авиралт хийх төлөвтэй байна. Өнгөрсөн жил 600 гаруй хүн оргилд хүрсэн. Гэхдээ тухайн хамгийн аюултай авиралтын улирал байсан бөгөөд уулан дээр 18 хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC

access_time 2024-05-13 23:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt