Шүгэл үлээсэн хуульч 5 жилийн ял авлаа

Армийн хуульч асан Дэвид Макбрайд Афганистан дахь Австралийн дайны гэмт хэргийн талаарх мэдээллийг илчилж, шүгэл үлээсэн хэргээр таван жил найман сарын хорих ял сонслоо. Тэрбээр урт хугацааны турш Австралийн дайны гэмт хэргийн талаар мэдээлэл дэлгэж, Афганистанд хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг ярьж байжээ.

Олон улсын хууль зүйн төвийн гүйцэтгэх захирал Раван Арраф шүүхийн шийдвэр гарсны дараа “Афганистан дахь Австралийн дайны гэмт хэрэгт холбогдуулан шоронд хоригдож буй анхны хүн дайны гэмт хэрэгтэн биш, харин шүгэл үлээгч байгаа нь тэнэг хэрэг” гэв. Хүний эрхийн хуулийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Киран Пендер “Энэ бол Австралийн ардчиллын хувьд хар өдөр” гэж мөн адил шүүмжлэв.

Макбрайд 2026 оны наймдугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоригдох ба давж заалдах эрхтэй. Тэрбээр “Афганистаны файлууд” гэж нэрлэгдэх долоон бүлэг баримтыг өнгөрсөн жил “ABC” агентлагт ил болгосон. Тус бичиг баримт нь мөрдөн байцаалтын үеэр үнэн болох нь тогтоогдсон бөгөөд мэдээллийг нийтэлсэн агентлагийн байр халдлагад өртөж байжээ. Тодруулбал, 2019 оны зургадугаар сард Австралийн Холбооны цагдаагийн газар “ABC”-ийн төв байранд дайран орж, баримт бичгийг хураан авч шалгажээ. Австралийн цэргийн хүчин дайны гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдох олон баримт байсны дагуу засгийн газар шүүх рүү шилжүүлсэн.

Эх сурвалж: Aljazeera

access_time 2024-05-14 22:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt