Хонгконгийн тагнуулд тусалсан этгээдүүдийг шүүнэ

Хонгконгийн тагнуулын албанд тусалсан гурван эрэгтэйг баривчилсан гэж Их Британийн цагдаагийн алба мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу буруутгагдаж буй Чи Леунг (Питер) Вай, Мэттью Трикетт, Чун Биу Юен нарын хэргийг Даваа гаригт шүүхээр төлөвлөж байна. Нийслэлийн цагдаагийн газрын терроризмтой тэмцэх газрын дарга Доминик Мерфи “Эдгээр гэмт хэрэгтнүүд Их Британийн нууц мэдээллийг Хонгконгийн тагнуулын албанд өгсөн гэж сэжиглэж байна. Шүүхээс мөрдлөгө явуулах тушаал гаргасан. Гэмт хэрэг үйлдэгдсэн байлаа ч өргөн цар хүрээтэй гэж бодохгүй байна” гэжээ. Мөрдөн байцаалтын явцад нийт 11 хүнийг саатуулсан. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авсны дараа найман хүнийг сулласан байна. Харин Лондон дахь Хятадын Элчин сайдын яам “Эдгээр бүх мэдээлэл нь үндэслэлгүй гүтгэлэг” гэж шүүмжилсэн.

Гурван хүнийг баривчилж, шүүх талаар мэдээлэл цацагдсаны дараа ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэл гаргаж “Ирэх таван жил Их Британийн аюулгүй байдалд анхаарах цаг. Бидний аюулгүй байдал, эрх чөлөө, тэмцэл бүх зүйл өөрчлөгдөх болно. Манай улс хоёр замын дунд зогсч байна” гэж мэдэгджээ.

Их Британийн эрх баригчид өнгөрсөн сард хоёр хүнийг Хятадад ташаа мэдээлэл өгсөн хэргээр буруутгасан. Энэ сарын эхээр Их Британи Оросын батлан хамгаалахын атташег тагнуулын хэргээр хөөж гаргахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NewYork Times

access_time 2024-05-14 22:40

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt