Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!

Үрчлээс, батга, хар цэгүүдэд баяртай гэж хэлэх цаг боллоо!
Энэ мэдээллээр бид та бүхэнд гэрийн нөхцөлд хийх боломжтой, арьс цагааруулж, батга, хар цэгүүдийг арилгах лосьон хэрхэн бэлтгэх аргыг зааж өгнө.
Энэхүү лосьоныг хийхэд яншуйны навч болон нимбэгний шүүс орох бөгөөд нимбэгний шүүсийг алимны цуугаар орлуулж болно. Уг лосьон нь таны нүүрний арьсыг сэргээж, цэвэрлээд зогсохгүй эрүүл, гэрэлтсэн болгоно.
Бэлтгэхэд туйлын амархан бөгөөд та өдөр бүр хийгээд нүүрэндээ түрхсэн ч болно.
Яншуй нь амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд үүний шүүс нь кали, мангантай чухал тосны хүчил агуулж байдаг. Уг тос нь халуун буулгах, бөөрний өвчин, шээс бэлгийн замын өвчин, чихрийн шижин, нүдний үрэвсэл, ядаргаанд ихээр ашиглагддаг. Гоо сайхны компаниуд ч яншуйны цагааруулж, нөхөн сэргээдэг шинж чанараас болж бүтээгдэхүүндээ ашиглах болсон.


Яншуй нь улайж цочирсон арьсыг хэвийн болгохын зэрэгцээ төгс цайруулж, нөхөн сэргээж, бэхжүүлдэг.
Үүнээс гадна нүдний эргэн тойрны арьсны эмчилгээнд гайхалтай зохицож, батга, хар цэгүүдийг арилгахад тусалдаг.

Найрлага:
-2 хоолны халбага яншуйны навч
-1 цайны халбага нимбэгний шүүс юм уу алимны цуу
-200 мл цэвэр ус

Бэлтгэх арга:
-200 мл буцалж буй усандаа 2 хоолны халбага шинэхэн яншуйны навчаа хэрчиж хийгээд 15 минут буцалгана.
-Халуунаар нь усыг нь шүүж аваад хөргөнө.
-Усыг хөрсний дараа 1 цайны халбага нимбэгний шүүс юм уу алимны цуугаа хийнэ.
-Шилэн саванд хийнэ.
-Хөргөгчинд хадгална.
Хэрхэн хэрэглэх вэ:

-Уг лосьоноо өглөө, орой бүр нүүрэндээ түрхэж хэрэглэж болно. Нүүрний арьсыг цэвэрлэж, цайруулж, нүх агшаана. Мөн нүүрэн дээрх хар цэг болон батгануудыг арилгана.
-Яншуйны энэхүү хосгүй шинж чанар таны нүүрийг урьдынх шиг цэвэрхэн гэрэлтсэн харагдуулна.
-Лосьоныг өдөр бүр хэрэглэвэл нэг сарын дараа таны нүүрэн дээрээс батга болон хар цэгүүд ул мөргүй алга болсон байх болно.
Нүдэнд:
-Нүдний эргэн тойрны арьсанд хэрэглэх лосьоныг бэлтгэхдээ дээрхтэй адил хийх ч нимбэгний шүүс болон алимны цууны алийг ч хийхгүй. Энэ бэлдмэл нь нүдний эргэн тойрны арьсыг арчлаад зогсохгүй бараан хүрээ татсаныг арилгаж, улайсан нүдийг хэвийн болгодог. Лосьоноо нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд өглөө, оройдоо нүднийхээ эргэн тойрны арьсан дээр тавиад 5 минут болсны дараа аваарай.

access_time 2018-05-15 18:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt