
Орос хиамыг Хятадад үйлдвэрлэсэн ч орос хэвээрээ байх болов уу. Сүүлийн жилүүдэд Хятад даяар орос дэлгүүрүүд борооны дараах мөөг шиг олширсон тул хүмүүсийн дунд ийм яриа гарах болжээ. Үндэстний тэмцэл гэх уриа лоозонтой архи, шоколад, матрёшка хүүхэлдэйгээр дүүрсэн эдгээр дэлгүүр нь орос соёлыг түгээж байна. Гэвч эдгээрийг Хятадад үйлдвэрлэсэн байх нь элбэг.
Шанхай хотын эрх баригчид орос гэж өөрсдийгөө нэрлэсэн 47 дэлгүүрт хяналт шалгалт хийсний эцэст хэрэглэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж долоог нь буруутгажээ.
“Цэнхэр халим” гэх санхүүгийн байгууллагын хийсэн судалгаагаар орос барааны дэлгүүрт зарагдаж буй бүтээгдэхүүний 20 орчим хувийг Хятадад үйлдвэрлэсэн байгааг тогтоожээ. Хятадад орос бараа бүтээгдэхүүн зарах давалгаа 2022 оноос эхэлсэн. Тухайлбал, Оросын Элчин сайдын яамтай холбоотой гэх цахим дэлгүүр нэг өдрийн дотор 200 мянга орчим дагагчтай болжээ. Энэ дэлгүүрт хамгийн алдартай орос бараануудыг зардаг. Түүнчлэн Оросын Хөдөө аж ахуйн яам, Экспортын хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр бараа бүтээгдэхүүнийг Хятадад сурталчилж байна.
Хятадын үйлдвэрлэлийн тагнуулын “Qichacha” платформд хайлт хийж үзэхэд Оросын бараатай холбоотой 3342 компани олдсон байна. Зөвхөн 2025 оны эхний 10 хоногт л гэхэд орос барааны 25 компани шинээр бүртгэгджээ. Боломжит франчайз эзэмшигчдэд чиглэсэн зар сурталчилгааг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчилсаар байна.
Гэхдээ ихэнх хүн сониуч зангийн үүднээс л орос дэлгүүрт зочилдог бөгөөд худалдан авалт маш бага хийдэг гэдгийг үндэстний брэндинг судлаач Дэн Хаосянь хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: SIXTH TONE
