
Korean Air компани шинэ дүр, төрхөө олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тодруулбал, тус компани шинэ CI (Corporate Identity)-ээ танилцуулж, компанийн өвөрмөц Taegeuk тэмдгийг орчин үеийн дүр төрхөөр бүтээсэн шинэ логог гуравдугаар сарын 11-ний өдөр танилцуулав. Сөүлийн Гансо-гу дахь төв байранд болсон “Rising Night” арга хэмжээнд компанийн удирдах албан тушаалтнууд, ажилтнууд, хүндэт зочид төлөөлөгчид гээд 1000 гаруй зочдын өмнө шинэ CI-ээ танилцуулж, Ханжин группын ерөнхийлөгч Чо Вон-Тэ “Кореан Эйр компанийн шинэ CI-г зарлах энэхүү чухал үйл явдалд бидэнтэй нэгдэж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье” гэж онцолжээ.
“СОЛОНГОС ҮНДЭСТНИЙ БЭЛЭГДЭЛ : TAEGEUK ТЭМДЭГ” ОРЧИН ҮЕИЙН ДҮР ТӨРХӨӨР ДАХИН ТӨРЛӨӨ
Энэ үдшийн хамгийн эхний танилцуулга нь Korean Air компанийн лого байв. Korean Air Taegeuk тэмдэг дээр дизайны элементүүдийг нэмснээр боловсронгуй дүр төрхийг гаргахаас гадна сүүлийн үеийн томоохон корпорациудын брэндүүдийн дагаж мөрдөж буй орчин үеийн, минималист чиг хандлагыг баримтлахын зэрэгцээ Korean Air-ийн өөрийн дүр төрхийг өвлүүлэн шингээснээрээ онцлог аж.
Taegeuk тэмдгийн хажууд агаарын тээврийн компанийн нэрийг харуулсан ‘KOREAN AIR’ логоны загвар нь үндэсний шилдэг авиа компанийн албан ёсны шинж чанараа хадгалан, шинэлэг байдлаа алдаагүйн зэрэгцээ үсгийн үзүүр дэх бийр шиг төгсгөл, зөөлөн муруй, нээлттэй холболт нь Солонгосын дэгжин байдлыг орчин үеийн байдлаар илэрхийлж байна.
Мөн энэ өдөр Korean Air шинэ CI-г харуулсан, агаарын хөлгийн гадна төрхөөр будсан Боинг 787-10 нисэх онгоцоо олон нийтэнд танилцуулав. Энэ бол “Prestige Suites 2.0” зэрэг “Korean Air” компанийн бүхээгийн шинэ интерьерийг агуулсан шинэ HL8515 онгоц юм. Korean Air-ийн шинэ логогоор анх удаа шинэчлэгдсэн энэ онгоц гуравдугаар сарын 12-ны өглөө Инчон хотоос Токио Нарита чиглэлийн KE703 нислэг үйлджээ.
Korean Air-ийн шинэ онгоцны загвар нь Өмнөд Солонгосын төлөөлөгч агаарын тээврийн компани гэдгээ харуулахын тулд “KOREAN” гэсэн логоны загварыг зоригтойгоор илэрхийлсэн байна. Энэ чиг хандлагагыг дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд ашигладаг бөгөөд жишээ нь “American Airlines”, “Swiss Airlines”, “Austrian Airlines”, “Thai Airways”юм.
Онцлоход, шинээр танилцуулагдаж буй лого, шинэ төрхөд Korean Air-ийн эзэмшдэг өвөрмөц тэнгэрийн цэнхэр өнгийг хадгалж, дээд зэрэглэлийн брэндийн дүр төрхийг онцлон харуулах металл эффект нэмсэн шинэ будгийг гаргаснаараа онцлог юм. Шинэ Taegeuk тэмдгийн дизайны онцлогийг мөн онгоцны будгийн ажилд ашигласан бөгөөд их бие дээр хөндлөн зөөлөн муруйг бий болгожээ.
Ханжин Группийн ерөнхийлөгч Чо Вон-Тэ “Rising Night”-ын үеэр “Кореан Эйр нь зүрх сэтгэлийг хооронд нь, дэлхий ертөнцийг тэнгэрийн замаар холбосон тээвэрлэлтийг хийхэд илүү гүн гүнзгий утга учиртай үнэ цэнэд анхаарлаа хандуулах болно. Үүн дээр үндэслэн бид хэн ч давж гарах боломжгүй аюулгүй байдлын системийг бүрдүүлэн, үйлчлүүлэгчиддээ онцгой үйлчилгээг үзүүлж, бүх харилцагчтайгаа ойлголцож итгэлцлийг хадгалж, илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэх болно” хэмээн цаашдын Korean Air-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон юм. Мөн Чо Вон-Тэ ерөнхийлөгч “Нэгдмэл Korean Air компани одоо БНСУ-ыг жинхэнэ утгаараа төлөөлж буй агаарын тээврийн компанийн хувьд илүү хариуцлагатай байх ёстой. Бид удаан хугацааны турш хуримтлуулсан ноу-хаугаа нэг болгон нэгтгэн, сайн талуудаа хадгалж, соёлоо дээдлэн, дэлхийд хэзээ ч байгаагүй шинэлэг агаарын тээврийн компани болж дахин төрөх болно” гэж онцлон тэмдэглэв.
41 ЖИЛИЙН ДАРАА БҮХ СОЛОНГОСЧУУДЫН ХАЙРЛАДАГ ‘ТЭГҮК ТЭМДГИЙГ’ ӨВЛӨН, ШИНЭЧЛЭН ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Korean Air-ийн нээлтээ хийсэн шинэ лого нь тэмдэг, логотипийн хослолоос бүрдсэн. Korean Air-ийн бэлгэдэл болох Taegeuk тэмдэг, англи нэр ‘KOREAN AIR’ (логотип) зэрэгцүүлэн байрлуулсан байна. Орчин үеийн дүр төрхийг бий болгосноороо нэгдсэн агаарын тээврийн компанийн баримталж буй орчин үеийн байдлыг онцлон харуулжээ. Taegeuk тэмдгийг бүрдүүлдэг гоёмсог шугамууд нь динамик эрч хүч, гоо үзэсгэлэнг илэрхийлж байна. Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн компанид тохирсон премиум зэрэглэлийн брэндийн дүр төрхийг Korean Air Dark Blue өнгөөр илэрхийлжээ.
Korean Air харагдах байдлыг гурван үе шаттайгаар ашиглахаар төлөвлөж байна:
‘KOREAN AIR’ тэмдэг болон логотипыг хоёуланг нь харуулах арга,
Тэмдэг болон логотипыг ‘KOREAN’ гэж энгийнээр илэрхийлэх арга,
Зөвхөн тэмдэг ашиглах арга зэрэг 3 үе шаттайгаар ангилах ашиглах төлөвлөгөөтэй байна.
Шинэ логонд ашиглагдаж байгаа дэвсгэр өнгө 3D(Motif) мотив хээ, 2D хэв маягийг(Pattern) мөн танилцуулсан. 3D хээ нь Taegeuk загварын динамик муруйгаас санаа авсан. Korean Air-ийн цайвар цэнхэр өнгийг үндсэн өнгө болгон, Korean Air Red-ийг хэд хэдэн газарт өргөлтийн өнгө болгон ашиглаж байна. 3D мотив хээ ихэвчлэн үйлчлүүлэгчийн нэвтрэх дэлгэц, гар утасны Skypass карт, веб сайт ашиглах хэрэглэгчдэд хүрэх дижитал нүүр хуудас дээр ашигладана. 2D хэмжээст хээ нь Солонгосын байгалийн уулсын ландшафт болон Тэгек тэмдгийн зөөлөн муруйг авсан хэв маяг бүхий, туслах хээ гэсэн хоёр төрлөөс бүрдэнэ. 3D дүрсээр илэрхийлэхэд бэрхшээлтэй имижийг харуулахад хэцүү байдаг даавуу, цаасан материал дээр 2D хэв маягийг ашигладаг.
