БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км урт шинэ төмөр замын нээлт аравдугаар сарын 11-нд боллоо.
Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр бүхий уг бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх хүнд болон аюултай ачаа тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах, тээвэр логистикийн шинэ боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм.
