Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсголын даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонголоо.
Тодруулбал, СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг ирэх арванхоёрдугаар сарын 15-нд зохион байгуулахаар товлосон байна.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Нотариатын тухай хууль, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Түүнчлэн жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Монгол тэмээний өдөр”, зургаадугаар сарын 7-ныг “Морин хуурын өдөр” болгон хуульчлах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
