УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.20/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хуулийн төслийн гол зохицуулалт нь нотариатын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд байршлаас үл хамааран зайнаас авах боломж бүрдүүлэхэд чиглэж байна.
Тодруулбал, иргэд гэрээ хэлцэл байгуулах, итгэмжлэл үйлдэх, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэх зэрэг нотариатын үйлчилгээг Монгол Улсад болон гадаадад оршин суугаа эсэхээс үл хамааран цахим орчинд авах шинэ зохицуулалтыг бий болгохоор тусгажээ.
Ингэснээр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд нотариатын үйлчилгээ авахын тулд заавал биечлэн очих шаардлагагүй болох боломжтой юм.
Гэхдээ цахим үйлчилгээг хэрхэн баталгаажуулах, иргэний хувийн мэдээлэл, цахим гарын үсгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, зайнаас хийсэн нотариатын үйлдлийн хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг хэрхэн зохицуулах нь хуулийн төслийн хэрэгжилтэд анхаарах гол асуудал юм.
