Өмгөөлөгч нэмэгдэж, гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг бараг нэг сараар хойшлуулав.
Эрчим хүчний сайд асан, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох 318 сая төгрөгийн авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо.
Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 буюу хахууль өгөх, авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Гэвч өмгөөлөгч шинээр нэмэгдсэн, зарим гэрч шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг 2026 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, аравдугаар сарын 2-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Тавинбэх өөрийг нь буруутгаж буй асуудалд үндэслэлгүй зүйл олон байгаа бөгөөд хэргийн учрыг олтол эцсээ хүртэл явна хэмээн байр сууриа илэрхийлж байв.
318 сая төгрөгийн авлигын гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын шүүх ажиллагаа ийнхүү дахин хойшиллоо. Иргэдийн хүлээж буй хариулт арванхоёрдугаар сарын 17-нд тодрох уу?
