Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар /2026.11.19/ түүний хүсэлтийг хэлэлцэн, гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн. Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.
