Өчигдөр Их тэнгэрт МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд болон намын төлөөллүүд хаалттай уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, нам доторх эв нэгдлээ хэрхэн хангах талаар хэлэлцжээ.
Уулзалтын гол агуулга нь Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болон намын дотоод зохион байгуулалт байв. Тодруулбал:
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр үе шаттай явагдах боломжийг ярилцаж, санал хураалтын товыг 2026.02.25-нд тогтоох асуудлыг хөнджээ.
Сонгуулийн штабыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал ахлах хувилбар яригдсан байна.Намын дотоод зөрчил, талцлыг намжааж, сонгуульд нэг байр суурь, нэг зохион байгуулалттай оролцох шаардлагыг хэлэлцжээ.
Өнөөдрөөс УИХ-д суудалтай бусад намуудтай зөвшилцөж, энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тов, цагалбарыг тогтоохоор ажиллах аж.
Хаалттай уулзалтын цаана ямар тохироо хийгдэв? Намын эв нэгдлийг онцлон ярьж байгаа нь МАН доторх улс төрийн зөрчил, эрх мэдлийн өрсөлдөөн намжаагүй байгаагийн илрэл үү? Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын ажлаа сонгуулийн штабын удирдлагатай хэрхэн хослуулах вэ гэдэг ч анхаарал татаж байна.
