МОНГОЛ УЛСЫН НИЙТ НУТГИЙН 78 ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ҮҮССЭН ТУЛ ОРОН НУТГИЙН ЗАМД ҮҮССЭН ЦАС, МӨСИЙГ 24 ЦАГААР ЦЭВЭРЛЭН, АЖИЛЛАЖ БАЙНА
❄Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Энэ нв өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
❄Иймд орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, 🌨“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал,
📌Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам,
📌Завхан аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам,
📌Ховд-Өлгий, Өлгий-Цагааннуур, Өлгий-Даян боомт чиглэлийн авто зам,
📌Элсэн тасархай Гурванбулаг Хишиг-Өндөр Булган, Булган-Мөрөн, Булган-Эрдэнэт чиглэлийн авто зам,
📌Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан , Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,
📌Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,
📌Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам,
📌Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,
📌А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам,
📌Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам,
📌Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам,
📌Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам,
📌Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна.
Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.
