Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 89 хувьтай байна. Гэвч энэ жилийн зуншлага нийт нутгийн 50 хувьд гандуу, бэлчээрийн даац 47.5 гаруй хувьд хэтэрсэн байна.
Цаг уурын байгууллагын арваннэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 суманд зудын эрсдэл нэн их болон их түвшинд хүрчээ.
Тодруулбал, Баян-Өлгий, Ховд, Увс аймагт 7.7 сая, говийн дөрвөн аймагт 7.5 сая, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган аймагт 17.5 сая мал өвөлжихөөр байна.
Засгийн газар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 21.3 мянган тонн өвс, 6.6 мянган тонн тэжээлийн нөөц бүрдүүлсэн гэж мэдээлсэн. Харин 205.3 мянган малчин өрх 1.5 сая тонн хадлан бэлтгэжээ.
89 хувийн бэлтгэл хангагдсан гэх тайлангийн цаана 61 сая малын өвөлжилт, малчдын амьжиргаа ямар эрсдэлтэй нүүр тулах вэ гэдэг асуудал үлдэж байна.
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь экосистемийн ихэнх хэсгийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд өргөн хүрээний нөлөө үзүүлсэн. Хэдийгээр тал, хээрийн ихэнх хэсэгт байгалийн нөхөн сэргэлт явагдах боломж хадгалагдан үлдсэн боловч шатсан талбай, ойн экосистем, голын татмын эмзэг орчинд урт хугацааны сөрөг нөлөөлөл үргэлжлэх эрсдэл өндөр байна.
