ШИНЭ НАЛАЙХ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2,500 ШИРХЭГ МОД ТАРИЛАА
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын 14 байгууллага болон Монголын аялал жуулчлалын салбарын 100 гаруй төлөөлөгч Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд нэгдэж, 2,500 ширхэг навчит мод тарилаа.
