Төв аймагийн Заамар суманд энэ сарын 14-ний өдөр ангийн багш нь сурагчаа зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш Э гэгч эмэгтэй багш найман настай хүү Ө-гийн нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ.
Ангийн багш нь болсон хэргийн талаар тайлбарлахдаа “Ө ангийнхаа хүүхэдтэй зодолдсоны улмаас ийнхүү хоёр шүд нь унасан” хэмээн тайлбарласан байна.
Одоогоор хүүгийн аав одоогоор цагдаад гомдол гаргаагүй учир уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээгүй байгаа юм байна.
Багш нар цалингаа нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сарын 13-наас эхлэн ажил хаялт зарлаад байгаа.Харамсалтай нь энэ мэт хэргүүд нийгэмд эргээд багш нарын талаар сөрөг бодлыг үлдээж байгаа юм.Эцэг нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй хэдий ч салбарын сайд нь энэ мэт ёс зүйгүй багш нартаа хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
