Шинийг санаачлагч, гэрэл лазертай бүжиглэгч Б.Шижирбат Монголчуудын хэзээний танил болсон. Америкт хүртэл шүүгч нарыг дуу алдуулж явсан Б.Шижирбат маань “Авьяаслаг Азичууд” шоу тэмцээний хоёр дахь улиралд хүчээ сорьж байна. Хуучнаа давтаагүй шинэлэг үзүүлбэр нь түүнд алтан баззер бэлэглэсэн билээ. Тэрээр тэмцээндээ маш амжилттай оролцож байгаа бөгөөд шилдэг наймд багтаж чаджээ.Тэгвэл та бүхэндээ түүний шилдэг наймд багтсан бичлэгийг хүргэж байна.
