СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН УЛМААС 515 ИРГЭН НАС БАРЖЭЭ
Монгол Улсад хөхний хорт хавдрын тохиолдол анхаарал татах хэмжээнд хүрчээ.
2025 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдрын оноштой 2,882 иргэн хяналтад байгаагаас 406 тохиолдол шинээр оношлогдсон байна.
Харин сүүлийн таван жилийн хугацаанд энэ өвчний улмаас 515 хүн нас барсан гэх статистик байна.
Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь чухал.
Анхаарах шинж тэмдэг:
• Хөх болон суганы орчимд хатуу бөөгнөрөл, ургацаг мэдрэгдэх
• Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
• Арьс хонхойх, улайх
• Хөхний товчноос хэвийн бус шингэн, цус гарах
Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдахыг зөвлөж байна.
Нэг үзлэг амь насыг аврах боломжтой.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хоро
