
Сонгинохайрхан дүүрэг үүсч байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай” дугаар тогтоол, Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран 2022 оны 04 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд ерөнхий боловсролын 62, 65, 67, 104, 105, 122, 143, 153, Ирээдүй цогцолбор сургуулийн төгсөх ангийн төлөөлөл болсон 155 сурагчдад Аврах гал унтраах 26 дугаар анги, Нэгдсэн эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн төв, Цагдаагийн газрын нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаа, техник хэрэгслийг хөтчөөр дамжуулан танилцуулж, мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулсан.

