Ю.Цэдэнбалын унаж байсан лимузинг дуудлагаар худалдана

Хорьдугаар зууны үеийн төрийн тэргүүнүүдийн лимузин дуудлага худалдаанд орох нь ховорхон байдаг. Учир нь ийм машинуудыг музейд тавих буюу төрийн албанд харьяалах нь элбэг. Мэдээж цөөн хэд нь хувийн цуглуулгад байдаг.

Тэгвэл хэдхэн долоо хоногийн дараа Ю.Цэдэнбалын унаж байсан 1967 оны Зил-114 маркийн лимузинг “Artcurial Retromobile 2022” дуудлага худалдаанд оруулах болжээ.
Зил-114 лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Энэ нь зургаан хүний суудалтай, долоон литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй юм.
“Artcurial Retromobile 2022”-д ирэх сард дуудлага худалдаанд оруулах лимузингийн хувьд 1967 оны эхэн үеийн загвар бөгөөд “БНМАУ-ын төрийн тэргүүнийх байсан” гэж дуудлага худалдааны газраас мэдэгджээ. Уг лимузин нь “УБ0001” улсын дугаартай байсан ба 2004 он хүртэл төрийн тэргүүний автомашины музейд байсан.

Дуудлага худалдааны газраас мэдээлснээс үзвэл, Ю.Цэдэнбалын үед ЗХУ-аас гадаадын удирдагчдад бэлэглэсэн цөөхөн Зил-114 лимузингийн нэг нь уг машин байж болзошгүй. Тухайн үед Улаанбаатар хотод төрийн албаны хоёроос цөөнгүй Зил-114 байсан гэх мэдээлэл байдаг ажээ. Зил-114-өөс гадна ГАЗ 13 Чайка зэрэг хэд хэдэн машин Ю.Цэдэнбалд байсан гэдэг. Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, Зил-114 лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байжээ.
Дуудлага худалдааны газар энэхүү Зил-114 машиныг 46-67 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.
Эх сурбалж: News.mn

access_time 2022-02-08 11:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt