Иран: Засгийн газрыг шүүмжилсэн дуучинд цаазын ял оноожээ

Засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжсэн хэргээр шоронд хоригдож байсан Ираны репперт цаазаар авах ял оноосон гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв. Реппер Тоомаж Салехи 2022 онд зохисгүй хижаб өмссөн хэмээн саатуулагдаж, амиа алдсан Махса Аминигийн эрхийн төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжсэн утга дуундаа агуулсан байжээ. Салехигийн өмгөөлөгчдийн нэг Амир Раэсиан мэдээлснээр, реппер болон өмгөөлөгчид нь цаазаар авах ялын эсрэг давж заалдах болно. Уг хэрэг дээр Ираны эрх баригчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.Салехи 2022 оны аравдугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, олон нийтэд мэдэгдэл хийснийхээ дараа баривчлагджээ. Ираны засгийн газар болон дээд шүүх түүнийг олон гэмт хэрэгт буруутгаж байна. Тоомаж Салехи шүүхийн шийдвэрийн дагуу цаазаар авах ялаас зайлсхийж, 2023 оны долдугаар сард зургаан жил гурван сарын хорих ялаар шийтгүүлсэн. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард Исфахан хотын Хувьсгалт шүүх реппер Салехиг цагаатгасан хэргүүдээс гадна шинэ хэргүүдэд буруутгасан гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв.
Дээд шүүхийн өршөөл үзүүлэх шийдвэрийг Хувьсгалт шүүх үл тоомсорлож, шинэ хэрэг үүсгэн хамгийн хатуу шийтгэл болох цаазаар авах ял оноосон гэж өмгөөлөгч Раесян Лхагва гаригт мэдээлжээ. Шүүхээс реппер Салехид дэлхий дээрх авлига, “Баги” [зэвсэгт бослого], цуглаан, тохиролцоо, эрх баригч байгууллагыг сурталчилсан, үймээн самуун дэгдээсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгасан байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах 20 хоногийн хугацаатай. Салехи 2022 оны эсэргүүцлийг хөдөлгөөнөөс өмнө илэн далангүй, нэр хүндтэй нэгэн байсан ба түүнийг олон нийтийн концертод оролцохыг хориглодог байжээ.

Тэрбээр өөрийн дуу, шүлгээр дамжуулан Ираны удирдлагыг авлига хээл хахуульд автсан, тэрс үзэлтнүүдийг хэлмэгдүүлж байгааг зоригтойгоор шүүмжилжсэн. Салехи 2023 онд зургаан жилийн хорих ял сонссоныхоо дараа, тэр оны арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан. Гэвч хэд хоногийн дараа “нотлох баримтгүй худал мэдүүлэг” хуваалцсан хэргээр дахин баривчлагджээ. Тагнуулын яамны ажилтнууд түүнийг “эрүүдэн шүүж”, дарамталсан байна. Сүүлийн үед Ираны цагдаа нар лалын шашны эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг сахин биелүүлэхийн тулд гудамжинд гарах ажиллагааг эрчимжүүлсэн байна. Исламын хувьсгалт шүүхээс гаргасан шийдвэр нь дэглэмийн хүч чадал, аливаа хэлбэрийн эсэргүүцлийг дарах шийдэмгий байдлыг илтгэсэн мессеж бололтой.

Эх сурвалж:BBC

access_time 2024-04-25 23:07

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt