Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг өчигдөр орой саатуулан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Зарим эх сурвалж Австралиас баривчилж авчирсан гэж байгаа бол зарим нь эх орондоо ирэхэд нь онгоцны буудал дээр баривчилсан гэж хэлж буй бөгөөд “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
