Өдгөө 60 настай Солонгосын нэрт жүжигчин Ютунгийг Монголын хоёр ч эмэгтэйтэй гэр бүл болж байсныг уншигчид маань мэдэх биз ээ. Түүнийн долоо дахь эхнэр буюу Жаргал хэмээх Монгол охин 14 настайдаа түүнтэй гэрлэж нэг охин төрүүлж өгсөн байдаг.
Тэрээр 2014 оны 12 сард телевизийн сурвалжлагчдыг Чежү арал дах гэртээ урин эхнэрийн хамт аз жаргалтай амьдарч байгаагаа үзүүлж байсан бол өнөөдөр MBC телевизийн оддын мэдээнд ярилцлага өгч байсан.Эхнэр, охин 2-оо Солонгост авчрахын тулд өөрийн талаас ихээхэн хичээсний хүчээр виз олгох хугацаанааа өмнө визийг нь гаргуулж, Солонгост ирснийхээ дараа охиноо эмчлүүлэн илүү ургасан хурууг тайруулах мэс заслыг амжилттай хийлгэн, ирэх 5 сард хуримаа хийхээр төлөвлөж байсан боловч эхнэр маань маань Монгол хүнтэй амьдрах хүсэлтэй байгаагаа хэлсэн учраас түүнийг 1 сарын 10-нд Монгол буцаасан байдаг
Ютунг Солонгосын телевизийн шоунд оролцохдоо “Эхнэртээ өгсөн миний хайр хэзээ ч хувирахгүй, тэр минь 19 настай” гэж хэлж байсан ч сүүлд түүний эхнэр Жаргал нь 14 настай болох нь тодорхой болсон юм. Тэгвэл долоон өөр эмэгтэйтэй хуримаа хийж хамтран амьдарч байсан Ютунгийн сүүлийн эхнэр нь Жаргал биш байсан бололтой. Тэрээр энэ сарын 14-ны өдөр оролцсон нэгэн нэвтрүүлгийн үеэр өөрөөсөө 33 насаар дүү буюу 27 настай Монгол эмэгтэйтэй дахин гэрлэх гэж буйгаа хэлсэн байна.


Мэдээний эх сурвалжыг : www.breakingnews.mn сайт болно
