Girls Generation хамтлагийн ахлагч дуучин Taeyeon өчигдөр зам тээврийн осолд оржээ.Тэрээр өөрийн Мерседес Бенц машинтай явж байгаад орой найман цагийн орчимд Ауди маркийн машины араас мөргөжээ. Цагдаагийн байгууллагын хэлж буйгаар Taeyeon нь ослын үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд хамт байсан хоёр зорчигч болон Ауди машины жолооч гэмтжээ.Бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Одоогоор цагдаагийн газраас ослын шалгааныг шалгаж гэрчүүдээс мэдээлэл авч эхэлсэн байна.


