Дисней кино компани Хятадын түүхэн баатар Муланы тухай бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. Уг киноны гол баатар болох Муланы дүрд тоглох жүжигчин Лю Ифэй тоглохоор болсон байна. Олон улсад төдийлөн танил болоогүй ч Лю Хятадын шоу бизнесийн ертөнцөд томоохон одод тооцогддог нэгэн.
Тэрээр 2000-аад оны дунд үеэс өсвөр насны хүүхэд байхдаа карьераа эхлүүлсэн гэдэг.
“Мулан” уран сайхны киног Ники Каро найруулж, 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд дэлгэцэнд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.








