epaselect epa07567885 US President Donald J. Trump (L) welcomes Hungarian Prime Minister Viktor Orban (R) to the White House in Washington, DC, USA, 13 May 2019. Their meeting marks the first time a US president has granted Orban a formal visit in more than 20 years. EPA-EFE/JIM LO SCALZO
Европын холбооны шийдвэрийг гацаадаг хэмээн шүүмжлүүлдэг Виктор Орбан НҮБ-ыг удирдах хувилбар яригдаж эхэллээ!
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зарим албан тушаалтан Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх санааг дэмжиж байгаа гэх мэдээлэл гарчээ.
Хамгийн анхаарал татсан нь Орос, Хятад ч энэ хувилбарыг дэмжиж магадгүй гэх таамаг юм. АНУ, Орос, Хятад гурван гүрэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нэг байр суурьтай болбол зорьсондоо хүрэх боломжтой гэж АНУ-ын Төрийн департаментын эх сурвалж тайлбарласан байна.
Трамп, Путин, Ши Жиньпин нартай ойр харилцаатай Орбан өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Унгарын парламентын сонгуульд ялагдсан ч олон улсын улс төрийн тавцангаас бүрэн арчигдаагүй бололтой.
Гэвч Оросын Гадаад хэргийн дэд сайд Александр Алимов уг мэдээллийг няцааж, АНУ, Орос, Хятад гурвын аль нь ч Орбаныг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгджээ.
Харин Польш, Украин улс Орбаныг НҮБ-ын тэргүүн болгох санааг эрс эсэргүүцэж байна. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха түүнийг Европын холбооны чухал шийдвэрүүдийг гацааж ирсэн арга барилаа НҮБ-д ч ашиглаж магадгүй хэмээн ёжилжээ.
НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Шинэ тэргүүн болохын тулд нэр дэвшигч Аюулгүйн зөвлөлийн дор хаяж есөн гишүүний дэмжлэг авахын зэрэгцээ байнгын таван гишүүний хоригт өртөхгүй байх шаардлагатай.
НҮБ-ын тэргүүнд хэн суух вэ гэдэг нь зөвхөн нэг хүний асуудал биш. Дэлхийн том гүрнүүдийн тохиролцоо юу, эсвэл олон улсын эсэргүүцэл үү гэдэг нь дараагийн томоохон улс төрийн өрсөлдөөн болж мэдэх нь.ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS
