Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама мэдэгдлээ. Харумафүжиг гаргасан өргөдлийг багш нь өнөөдөр Сумогийн холбоонд хүргэж өгөх гэж буйгаа ч мэдээлсэн юм. Уржигдар Ёкозунагийн зөвлөл хуралдаж түүнд хамгийн хүнд шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн саналд зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм.
Гэвч Харумафүжи ийнхүү цагдаа, шүүхийн дүгнэлт эцэслээгүй байхад асуудлыг хаахыг хүссэн бололтой. Үүнтэй зэрэгцэн Таканоива А.Баасандоржийн төрсөн ах Таканоивагийн толгойны гэмтлийг ил болгосон юм.
