Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг ихээр гарах болж хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ойр ойрхон ирэх болж. Тухайлбал такси барьсан эмэгтэйчүүдийг дээрэмдэж хүчирхийлдэг бузар этгээдүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Хүчирхийлэгч этгээдүүдийг одоогоор шалгаж байгаа бөгөөд тэд ихэвхлэн ойр цагаар халамцуу биеэ авч явах чадваргүй байгаа эмэгтэйчүүдийг сонгон авч хүчирхийлдэг байна.Иймд иргэд та бүгдийг сонор сэрэмжтэй байж таарсан такси болгондоо хамаагүй суухгүй байхыг анхааруулж байна.

www.mgltimes.mn
