
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 сарын 29-ний бааёан гаргийн 10.00 цагт Хөдөлмөрийн баатар, Олимпийн аврага Н. Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэрэг хэлэлцүүлгийг хийхээр товлосон аж. Тус шүүх хурлын шүүгчээр Д.Доржсүрэн хэлэлцүүлгийг удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурор Б.Хурц , Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч О.Санчирбал , Б.Бат-Ерөөлт, О.Даваажаргал нар оролцох аж. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг нар ч оролцож шүүх хурлаар Н.Түвшинбаярын гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой, эсэхэд саналаа илэрхийлэх юм. Уг хэлэлцүүлгийг хийгээд хэргийг гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг товлох аж.
