
Илон Маск “Twitter”-ийг 43 тэрбум ам.доллароор худалдан авах саналынхаа хүрээнд компанийн удирдлагуудтай уулзахаар болсныг эх сурвалж мэдээллээ.
Энэ нь “Twitter” компанийн удирдлагууд Илон Маскийн саналыг илүү нээлттэй хүлээн авч байгааг харуулж байна. “Twitter”-ийг худалдан авах асуудлаар баасан гарагт Илон Маск компанийн зарим хувьцаа эзэмшигч нартай уулзсан гэж “Wall Street Journal” мэдээллээ. Түүнчлэн тэрбээр нэгж хувьцааг 54.2 ам.доллароор үнэлэх саналаа өөрчлөхгүй гэдгээ “Twitter”-ийн ТУЗ-д мэдэгдсэнийг тус сонин тодотгосон байна.
Илон Маск дөрөвдүгээр сарын 14-нд “Twitter”-ийг худалдан авах санал тавьснаас хойш тус компанийн хувьцааны ханш 6.7 хувиар хувьцаа эзэмшигчидийн тоо 20 хувиар өсөөд байгаа юм.
