Эртний Хятадын уламжлал болсон охидын хөлийг 4-5 настайгаас нь эхлэн өсгөхгүй байхаар болгодог хятад эмэгтэй хүний арван зууны турш мөрдөгдөж ирсэн гоо үзэсгэлэнгийн хэмжүүр бол энэхүү аймшигт бадамлянхуа хөл байжээ.
Охидын хөлийг даавуугаар маш чанга боож хэвшүүлснээр ясных нь өсөлт зогсож арван нас хүрэхэд сая лянхуа хөлтэй болж дур булаам алхахыг ахин 2-3 жил зовж сурснаар эцэг эхийгээ баярлуулдаг байж.Учир нь лянхуа хөлний хэмжээ нөхөрт гарах маш том шалгуур болдог бөгөөд том хөлтэй сүйт бүсгүйчүүд бусдын элэг доог болж өтөл насыг бартлаа тариан талбайд ажиллаж,зарц барлаг болон амьдрах хувьтай байдаг байжээ.







