Он гарсаар шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүссэн тухай бид ярьсаар бараг сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун иипортлогчдыг зохиомлоор хомсдол үүсгэж байгаа хэмээн мэдэгдсэн бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс АИ-92-оос дээшхи өндөр октантай шатахууны үнийг л нэмэх үндэслэл байгаагаас бусдыг нэмэхгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Ийнхүү 2018 он гарснаас хойших 20 гаруй хоногт шатахуун импортлогч компаниуд элдэв шалтгаар шатахууны литр тутмын үнийг хэлбэлзүүлж, зарим тохиолдолд худалдахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
Энэ талаар иргэд жиргээнд хэрхэн санал бодлоо илэрхийлснийг тоймлон хүргэе.






