
Тарган модель Искра Лауренс улаан хивсний ёслол дээр өндөр оноотой даашинз өмсөж ирэхдээ гуяны целлюлиттэй хэсгээ бахархалтайгаар “гэрэлд цохиулжээ”.
Британийн модель бүсгүй өнгөрөгч ням гарагт Лос-Анжелес хотноо болсон Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагнал гардуулах ёслол дээр гуя, өгзөгөө ил гаргасан өндөр оноотой хар даашинзаар гангарч ирсэн юм.

