Монгол телевизийн ээлжит уран бүтээл Шарк Танк гэх бизнесийн онц сонирхолтой реалити шоуны найм дахь дугаар дугаар үзэгчдэд хүрсэн. Үзэгчдээс маш их өндөр үнэлгээ авч мөн дуртай нэвтрүүлгийн нэг болоод байгаа нэвтрүүлгийн шаркууд нийтдээ есөн бизнес эрхлэгчдэд 20 саяас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Үүнээс хамгийн их хөрөнгө оруулалт буюу 303 сая 250 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Гацуурт” компаний захирал Л.Чинбат хийсэн бол хамгийн бага хөрөнгө оруулалт буюу 20 сая төгрөгийг “Өгөөж Чихэр Боов” ХХК-ын захирал С.Түмэнгэрэл хийсэн байна.
Тэгвэл наймдугаар дугаарын хамгийн сүүлийн оролцогч Х.Тайванбат хүү “Wanna” апплейкэйшны санаагаар оролцож Шаркуудаас шүүмжлэл, зөвлөгөөг харамгүй сонссон юм. 17 настай гэхэд биендээ баймгүй том санааг өвөртөлж орж ирсэн нь авууштай ч сургуулиа хаяж, боловсролыг үгүйсгэж аливаа зүйлд хэтэрхий хийсвэрээр хандаж буй нь олон хүнийг бухимдуулах шалтгаан болжээ. Таван шаркууд ч мөн багагүй бухимдсан харагдаж байв. Хүү Шаркуудаас хүссэн хөрөнгө оруулалтаа авч чадаагүй ч нилээдгүй үнэтэй зөвлөгөөг аваад буцсан. Оролцогч Х.Тайванбат хүү эргэн сургуульдаа орсон талаар цахим хуудаснаа нийтэлжээ.
https://www.youtube.com/watch?v=UZyAeHgxU_8
