Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд барууны үзэлтэй Флавио Болсонаро тэргүүлжээ. Гэхдээ нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүй байна. Тиймээс тэрбээр одоогийн ерөнхийлөгч, зүүний үзэлтэй Луис Инасио Лула да Силватай хоёр дахь шатанд өрсөлдөнө.
Флавио Болсонаро нь өмнөх ерөнхийлөгч Жаир Болсонарогийн хүү юм. Жаир Болсонаро өнгөрсөн сонгуулиар ялагдсныхаа дараа төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 27 жилийн хорих ял эдэлж байгаа аж.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр Лула бага зэрэг давуу байсан ч Флавио Болсонарогийн авсан санал хүлээлтээс өндөр гарав. Лула сонгуулийн саналыг “ардчилал болон харгислал” гэж тодорхойлжээ. Харин Флавио Болсонаро “Бразилын ард түмнийг эрх чөлөөтэй болгохыг” хүсэж байгаагаа хэлсэн юм. Тэгвэл Латин Америкийн олон улс барууны чиг баримжаатай засгийн газрыг сонгосон энэ үед Бразил мөн энэ чиглэлийг дагах эсэхийг хоёр дахь шатны сонгууль шийднэ.ЭХ СУРВАЛЖ: BBC
