НҮБ-ын мандаттай олон улсын мөрдөн шалгах баг АНУ 2026 оны хоёрдугаар сард Иранд хийсэн хоёр удаагийн цохилтоор дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын арми Ираны өмнөд хэсгийн Минаб хотын бага сургууль, Ламэрд хотын спорт, соёлын цогцолбор руу цохилт өгсөн. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэдэх Ираны асуудлаарх Олон улсын бие даасан баримт тогтоох баг хэдэн сарын турш мөрдөн шалгасны эцэст тайлангаа танилцуулжээ.АНУ болон Израиль мөрдөн шалгах багийн ажилтнуудад мэдээлэл өгөөгүй бөгөөд газар дээр нь ажиллах мэдээлэл өгөөгүй бөгөөд газар дээр нь ажиллах зөвшөөрөл ч олгоогүй аж. Тиймээс мөрдөн шалгагчид хиймэл дагуулын зураг, баталгаажуулсан видео бичлэг, зэвсгийн үлдэгдлийн шинжилгээ болон гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурласан байна.зИраны Хормозган мужийн Минаб хот дахь Шажарех Тайебех бага сургуульд хоёрдугаар сарын 28-ны өглөөний 10:30 цагийн орчимд пуужингаар цохилт өгчээ. Тус сургууль нь Исламын хувьсгалт гвардийн тэнгисийн цэргийн байгууламжаас ойролцоогоор 72 метрийн зайд байсан ч ханаар тусгаарлагдсан, өөрийн гэсэн хаалгатай байжээ. Мөн хиймэл дагуулын зурагт уг барилга нь хүүхдийн зураг, тоглоомын талбай, анги танхимтай, хэвийн үйл ажиллагаа явуулдаг сургууль болох нь харагдсан байна.
Мөрдөн шалгах багийн мэдээлснээр, сургуульд хоёр удаа цохилт өгсөн байна. Эхний цохилт сургуулийн доод давхарт тусжээ. Үүний дараа багш, ажилтнууд хүүхдүүдийг дээд давхрын залбирлын өрөөнд шилжүүлсэн байна. Гэвч удалгүй хоёр дахь цохилт дээд давхарт тусаж, олон хүн амиа алджээ. Ираны орон нутгийн албаныхан 156 хүн нас барсан, тэдний 120 нь сурагч, 26 нь эмэгтэй багш байсан гэж мэдээлсэн байна.өвшөөрөл ч олгоогүй аж. Тиймээс мөрдөн шалгагчид хиймэл дагуулын зураг, баталгаажуулсан видео бичлэг, зэвсгийн үлдэгдлийн шинжилгээ болон гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурласан байнаАНУ-ын засаг захиргаа эхэндээ уг цохилтод Ираны тал буруутай байж болзошгүй гэж мэдэгдсэн. Гэвч зэвсгийн шинжээчид хэргийн газраас олдсон үлдэгдлийг судлаад, АНУ-ын ашигладаг “Tomahawk” пуужин байсан гэж тогтоосон байна. Иран ийм төрлийн пуужинг эзэмшдэггүй аж.
Мөн хоёрдугаар сарын 28-ны орой 17:10 цагийн орчимд Ираны Фарс мужийн Ламэрд хотын Шахид Хаж Халил Наими соёл, спортын цогцолбор агаарын цохилтод өртжээ. НҮБ-ын мөрдөн шалгах багийн мэдээлснээр уг байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглаж байсан гэх нотолгоо олдоогүй байна. Баталгаажуулсан видео бичлэгт эхний пуужин ойролцоох орон сууцны бүсийн дээгүүр дэлбэрч, дараагийн пуужин спортын цогцолборын яг дээр туссан нь харагджээ. ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
