Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт, мэдээллээ танилцууллаа. Тус зөвлөлийн дүгнэлтээс харахад ирэх онд төсөв өмнөх оноос мэдэгдэхүйц тэлэх боловч зарлагын өсөлтөд тогтмол зардал давамгайлж, орлогын нэмэгдлийн нэлээд хэсгийг ногдол ашгаар бүрдүүлэхээр тооцжээ.
2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.6 их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь 2026 оны тодотгосон төсвөөс 9.6 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар өссөн дүн юм. Энэхүү 9.6 их наяд төгрөгийн өсөлтийн 78.4 хувийг урсгал зардал бүрдүүлжээ. Харин хөрөнгө оруулалтын зардал өсөлтийн ердөө 21.6 хувийг эзэлж байна 2027 онд цалин, хөлсөнд 9.19 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр буюу 19.5 хувиар өссөн дүн.
Харин иргэдэд олгох тэтгэмж, урамшууллын зардал 228.2 хувиар өсөж, 3.3 дахин нэмэгдэхээр байна. Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал 33.8 хувь, нийгмийн халамжийн зардал 5.6 хувиар өсөхөөр тооцжээ. Энэ нь төсвийн нэмэгдсэн мөнгөний тодорхой хэсэг иргэдийн орлогод шууд хүрнэ гэсэн Зарлага нэмэгдэхийн хэрээр төсвийн орлого ч өсөх шаардлагатай. 2027 оны татварын бус орлогыг 8.28 их наяд төгрөгөөр тооцсон нь өмнөх оноос 5.41 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ өсөлтийн 58 хувийг ногдол ашгийн орлого бүрдүүлэхээр тооцжээ. Төрийн өмчит компаниудаас 3.54 их наяд, Оюу толгой төслөөс 2 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөсөн байна. Үүнээс Оюу толгойн ногдол ашгийн 1 их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тооцжээ.2027 онд аль салбарт хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой боловч тэр мөнгөөр иргэдэд ямар өөрчлөлт бий болох, төрийн үйлчилгээ хэр сайжрах, хөрөнгө оруулалт ямар үр дүн өгөхийг хэмжих мэдээлэл хангалтгүй байна. Иймээс зөвлөл төсвийн бодлогыг эдийн засгийн нөхцөлтэй уялдуулах, төрийн оролцоог бууруулах, шинэ бодлого хэрэгжүүлэхдээ төсөвт үзүүлэх нөлөөг урьдчилан тооцох, өрийн эрсдэлийг анхаарахыг зөвлөжээ.43.6 их наяд төгрөгийн төсөвт:
9.6 их наяд төгрөгөөр зарлага нэмэгдэнэ
Нэмэгдсэн зарлагын 78.4 хувь нь урсгал зардалд очно
Цалин, хөлсөнд 9.19 их наяд төгрөг зарцуулна
Иргэдийн тэтгэмж, урамшууллын зардал 228.2 хувиар өснө
Нийгмийн даатгалын сан 1.47 их наяд төгрөгийн алдагдалтай байна
Орлогын өсөлтийн 58 хувийг ногдол ашиг бүрдүүлнэ
Хөрөнгө оруулалтад 10.3 их наяд төгрөг зарцуулна
Засгийн газрын өр ДНБ-ий 49.6 хувь байна
Өрийн үйлчилгээний зардал 5.2 их наяд төгрөгт хүрнэ
