УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярьсан байр сууриа тайлбарлаж, мэдээллийг гуйвуулж байна гэж мэдэгдлээ.
Тэрбээр парламентын засаглалтай улсад төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байдаг болохоос ерөнхийлөгч биш гэдгийг онцолж, үүнийг “парламентын бүрэн эрх (Parliamentary sovereignty)” гэж тодорхойлсон байна.
Мөн УИХ дотоод асуудлаа хэнтэй ч хуваалцахгүй, гадны байгууллага заах ёсгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн зарим улс төрчид ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ярьж байсан тухай дурдсан ч, ийм зохицуулалт дэлхийд ховор гэдгийг онцолсон байна.
Одоогийн парламент 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй, 25 хувь нь эмэгтэй байгааг тэрбээр онцолж, “анхны сорилтоо давж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
