Dubai-д үл хөдлөх хөрөнгийн үнэ 2026 онд 70% хүртэл унах эрсдэлтэй гэсэн анхааруулгыг шинжээчид гаргажээ.
▪️ Үл хөдлөх хөрөнгийн биржийн индекс аль хэдийн 20% буурч, 2025 оны үнийн өсөлт бүрэн арилсан байна.
▪️ Худалдан авагчид үнэ ойрын саруудад 30–50% дахин унаж магадгүй гэж үзэн хөрөнгө оруулалтаа хойшлуулж эхэлжээ.
▪️ Хэрэв Ойрхи Дорнод дахь зөрчил сунжирвал 2026 оны зун гэхэд үнэ 50% хүртэл, дайн үргэлжилбэл 60–70% хүртэл унах эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.
Сүүлийн саруудад хөрөнгө оруулагчид Дубайгаас их хэмжээгээр гарч эхэлсэн бөгөөд:
▪️ Зүүн Азийн хөрөнгө оруулагчид капиталаа Singapore, Hong Kong руу шилжүүлж,
▪️ Европ болон Оросын хөрөнгө оруулагчид Turkey, Thailand, Cyprus зэрэг зах зээлийг сонгож байна.
Үүний улмаас тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом буурч, олон хөрөнгө оруулагч активуудаа хямдруулан зарах болжээ.
Геополитикийн хурцадмал байдал, пуужингийн аюул болон Strait of Hormuz хаагдах эрсдэл нь Дубайг хөрөнгө оруулалтын өндөр эрсдэлтэй бүс болгож байгааг шинжээчид онцолж байна.
❗️Шинжээчдийн дүгнэлт: Дайн хурдан дууссан ч Дубай “тогтвортой санхүүгийн төв” гэсэн нэр хүндээ богино хугацаанд сэргээхэд хүндрэлтэй байж магадгүй.
