Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор БНХАУ-ын Үндэсний Хөгжил, Бодлого Зохицуулалтын Комисс бензин, дизель түлшний жижиглэнгийн үнийг тонн тутамд нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Бензин тонн тутамд 695 юань, дизель түлш 670 юань-оор өснө.
Энэ арга хэмжээ нь дотоодын шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүсэх нөлөөг бууруулах зорилготой гэнэ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шатахууны үнийн өсөлт нь тээвэр, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Эх сурвалж: China Daily Asia
