Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр /2025.10.20/ мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байна” гэлээ.
Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:
Ажлын тав хоногт хориг тавих эрх байдаг. Энэ дагуу хориг тавьж байна. Үндсэн хуульд ганцхан зарчим бий. Хориг бол улс төрийн биш Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг тал бүрдээ ойлгох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь гурван удаа хориг тавьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нэг өдөр огцорч байсан тохиолдол өмнө болж байгаагүй. Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль бол бидний улс орон оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа юм.
