Монголын түүхэн соёл, урлагийн салбар дах шинэ түүхийг бүтээж байна. Токио хотод зохион байгуулагдах “Монгол Хаан” жүжгийн төслийн баг Японы сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг Япон улсын соёлын элч төлөөлөгчөөр албан ёсоор зарлалаа. Энэ нь Монголын түүх, соёлыг Японд өргөнөөр таниулж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэх зорилготой чухал үйл явдал болж байна.
М.Даваажаргал нь Японы үндэсний спорт сүмогийн түүхэнд цор ганц бөх бөгөөд 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн хааны цомыг хүртсэн цор ганц аварга билээ. Тэрээр 30-аас дээш удаа түрүүлсэн 2 аваргын нэг бөгөөд Японы сүмогийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Түүнийг Японы соёлын элч болгосноор Монголын уламжлалт соёл, урлагийг дэлхийн тавцанд өргөн таниулах зорилго тавигдаж байна.
“Монгол Хаан” жүжгийн гол зорилго нь Монголын түүхэн хаадын амьдралыг дэлгэн харуулах бөгөөд энэ бүтээл Япон дахь соёлын солилцоог өргөжүүлэх чухал алхам болж байна. Жүжгийн тоглолт ирэх 10 дугаар сарын 10-20-ны хооронд Токио хотын театрт, мөн 11-р сарын 24-26-ны өдрүүдэд Нагоя хотод зохион байгуулагдах юм. Энэ арга хэмжээ нь Монголын түүх, соёлыг Япон улсын үзэгчдэд хүргэх шинэ боломжийг нээж, хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монголын уламжлалт урлаг, соёлын үнэ цэнийг Японд таниулж, хоёр улсын харилцааг баяжуулахад хувь нэмэр оруулах зорилго бүхий энэ алхам нь цаашид олон улсын түвшинд Монголын түүх, соёлыг сурталчлах шинэ боломжийг үүсгэнэ. М.Даваажаргалын нэр хүнд, түүхэн амжилт Монголын спорт, соёлын салбарт шинэ эрин үеийг эхлүүлж, Японд Монголын түүхэн хүн чанар, хүч чадлыг илтгэн харуулах чухал алхам болж байна.
