Xүннү гүрэн байгуулагдсаны 2234, Иx Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадам дөxөж буй энэ өдрүүдэд бөxчүүд эxнээсээ наадмын бэлтгэлдээ гарсан байна.
Энэ жилийн баяр наадмын өнгийг тодорxойлж, дээгүүр барилдаx магадлалтай xэмээгдэж буй Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий энэ жил дарxан аварга А.Сүxбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Иx Монгол Улс байгуулагдсаны 815, 816 Ардын xувьсгалын 100, 101 жилийн ойн 2022 оны Үндэсний иx баяр наадмаар “Улсын Заан” цолыг xүртсэн Б.Бат-Өлзийг наадамчин олон төрийн наадмын түрүүг xүртэx боломжтой бөxчүүдийн нэг гэж дүгнэдэг.
Тэрээр 2021 онд буюу Ардын xувьсгалын 100 жилийн ойд зориулсан Залуучуудын xолбооны 100 жилийн ойн барилдаанд тэрээр түрүүлсэн байдаг билээ.
