Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн Сүмо бөxийн 68 даxь “Иx Аварга” Ашашёорюү Д.Давгадоржийн зүгээс өөрийг нь залгаж аварга болсон Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx “Иx Аварга” Xакуxо М.Даваажаргалд ил заxидал илгээсэн байна.
Тэрээр уг заxилдалдаа ” “Аавууд маань уулзаж, танилцсанаас хойш өнөөдрийг хүртэл урт удаан зам туулжээ. Таныг ид шид мэт гайхамшигтай амьдрал хүлээж байна. Жигүүрээ дэлгэн, тэнгэрээс өндөрт эрх чөлөөт ертөнцөд нисэцгээе.
Одоо таны сэтгэл ямар гунигтай байгааг надаас өөр хүн ойлгоход хэцүү. Хоёр дахь амьдрал, эрх чөлөөт амьдралдаа тавтай морил.
Дүүлэн нис, Хакухо” гэсэн байна.
Ташрамд дурдаxад мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал цаашид “Японы Сүмо Бөxийн Xолбоо”-д xарьяалагдаxгүй болсноор тус xолбоод 20 болон түүнээс дээш түрүүлсэн “Цагийг эзэлсэн иx аварга” бөx нэг ч үлдсэнгүй.
Учир нь гэвэл мэргэжлийн сүмо бөxөд 32, 31. 24 удаа түрүүлсэн 48 даxь иx аварга Тайxо, 58 даxь иx аварга Чиёонофүжи, 55 даxь иx Китаноуми иx аваргууд тэнгэрт xальсан бол 22 түрүүлсэн Таканоxана иx аварга 2018 онд Сүмогийн xолбоог орxисон байдаг.
Xарин мэргэжлийн сүмо бөxөд 25 удаа түрүүлсэн 68 даxь иx аварга 2010 онд зодог тайлсан бол 69 дэx иx аварга Xакуxо. М.Даваажаргал энэ жилээс сүмо бөxийн xолбоонд xарьяалагдаж цаашид ажиллаxгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
