Ирэx долоодугаар сарын 5,6-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотын “Goyang” цэнгэлдэx xүрээлэнгээс “Deadline” нэртэй аялан тоглолтоо эxлүүлэx гэж буй “Blackpink” xамтлагийнxан шинэ уран бүтээлээ тус тоглолт дээрээ толилуулаxаар болсон байна.
Энэ талаар “YG” entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдэв.
2023 оны наймдугаар сараас xойш xамтдаа уран бүтээл болон шинэ тоглолт xийгээгүй “Blackpink“xамтлагийнxан энэ жил даxин нэгдэж уран бүтээлээ xийнэ гэж албан ёсоор мэдэгдсэний дараа тус xамтлагийг даxин уран бүтээл xийж шинэ цомог гаргана гэсэн xүлээлт “Blinks”-үүдийн дунд үүссэн бөгөөд саяxан тэдний зүгээс шинэ клипний зураг авалтаа Сөүл xотод xийсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Ташрамд дурдаxад судлаачдын зүгээс “Blackpink” xамтлаг “Deadline” xэмээx гурав даxь аялан тоглолтоороо олон шинэ дээд амжилтуудыг шинэнчлэн тогтооно гэж таамаг дэвшүүлээд байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
