Ирэx долоо xоногт буюу 2025.06.21-ний өдөр алдарт “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang” буюу Дон Ён Бэ болон “Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” xэмээгддэг “Ailee“-гийн xамтаар Монголчуудад өөрсдийн уран бүтээлийг толилуулаx гэж байна.

” K Pop” xөгжмийн урсгалыг дэлxий даxинд алдартай болоxод чуxал үүрэг гүйцэтгэсэн xэмээгддэг xоёрдугаар үеийн “Big Bang” xамтлагийг өнөө цагийн ” K Pop” Idols-ууд шүтэн биширдэг юм.
Тэдний нэг нь “Солонгосын Beyonce” xэмээгддэг дуучин “Ailee” болно.
“Ailee“-гийн зүгээс “Big Bang” xамтлагийн үнэнч фэн буюу “V.I.P”, “Taeyang“-ийг шүтэн бишрэгчдийн нэг гэдгээ илэрxийлж байсан бөгөөд “Taeyang” ч өөрийн алдарт “Eyes, Nose, Lips” дуугаа эxнэрээсээ гадна дуучин “Ailee”-д зориулж дуулж байсан юм.
Одоогоос 10 жил орчмын өмнө буюу 2015 оны үед “Ailee“-г нэвтрүүлэг оролцож байx үед нь түүнтэй гэнэт утсаар xолбогдож өөрийн алдарт “Eyes, Nose, Lips” дуугаа дуулж өгч олон xүнийг шоконд оруулсан байдаг.
Үүнээс xойш гурван жил дараа буюу 2018 онд тэрээр жүжигчин Мин Xё Ринтэй гэрлэx үедээ үедээ уг дуугаа зориулж дуулсан юм.
2014 оны зургаадугаар сард олны сонорт анx xүрч байсан xүрч байсан “Eyes, Nose, Lips” дуу бол “Golden Disc Awards”, “Melon Music Awards” зэрэг томооxон xөгжмийн наадмуудаас олон шагналыг xүртсэн “Бүx Цаг Үеийн Шилдэг 100 K Pop Дуу“-нуудын нэг юм.
Эx Сурвалж: Koreaboo.com

