
Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргахад тавдугаар сарын байдлаар нийт нутгийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, 6 хувь нь нэн эрсдэлтэй байна.
Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь орчим нь ойгоор бүрхэгдсэн байдаг бөгөөд энэ нь 12.9 сая га газрыг эзэлж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий зэрэг хойд бүсийн аймагт голдуу төвлөрдөг. Монголын ой ихэвчлэн шилмүүст төрлийн хар мод, нарс, хуш, гацуураас бүрддэг бөгөөд эдгээр ой нь экосистемийн тэнцвэрт байдал, уур амьсгалын зохицуулалт, хөрс хамгаалахад чухал үүрэгтэй юм. Монгол орны хэмжээнд сүүлийн таван жилд 621 орчим ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.
Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн л 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Булган 9, Хэнтий аймагт 19 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.Ойн түймрийг унтраахад унанги, гуу жалга, хөвд ихтэй байдаг учир хүндрэлтэй байдаг.
Ойн хээрийн түймрийн талаарх мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “ЦУОШГ-аас тогтмол хуурайшилтын зэрэглэлтэй холбоотой хэмжилтийг хийж биднийг мэдээллээр хангадаг. Түймрийн эрсдэлийг бүс нутгаар нь авч үзвэл зүүн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймрийн эрсдэл маш өндөр байна. Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган зэрэг ойн сан бүхий аймаг руу ойн түймэр гарах эрсдэл өндөр байдаг.
